Skip to main content

Posts

Амьтны хүрээлэн

Араатны хаан арслан титмээ унагаав. Араатны хаан арслан өөд болжээ. Хүрээлэн харгалзагчид цогцсыг авч яваад гурав хонож. Амьтад гурван өдөр, гурван шөнө гашуудал илэрхийлэн баярлаж цэнгэсэнгүй. Дөрөв дэх өдөр нь өвгөн чоно бүх амьтдыг цуглуулан өгүүлсэн нь: Урьдын хаан арслан бүгдэд ээлтэй шударга хаан байв. Цагийн эрхээр тэнгэрт оджээ. Бид араас нь гашуудан, эмгэнэх нь туйлаас их боловч амьд үлдсэний жам ёсоор үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй билээ. Иймийн тулд дараагийн хааныг сонгох нь нэн тэргүүний асуудал боллоо. Амьтад өөр хоорондоо шивэр, авир хийнэ. Үнэг олны дундаас үзэсгэлэнт сүүлээ шарвасаар гарч ирэв. Хэдийгээр арслан хаан диваажинд одсон боловч бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндэт байр суурийг эзлэх билээ. Тиймээс хуучин хааныхаа үзэл суртлыг дээдлэн олон нийтээр дагаж мөрдөцгөөвөл шинэ хаан байх шаардлага үгүй хэмээн бодно. Үнэг ийн өгүүлээд хулгайн нүдээ бэлэвсэн эрслэн өөд гүйлгэв. Эрслэн бяцхан зулзагаа энхрийлэн долоогоод их л сэтгэл хангалуун үзэгдэнэ. Цугласан олон ч толг
Recent posts

A Lamp

Life hates a smartass. I was a dumbass, as was my last wish. I wanted to be a “GENIE.” What a smart-butt wish it was! So, here I am, doing nothing, lost in time. Do you know an hour crawls, a day walks, a month runs, and a year flies? But I am sitting in this godforsaken dune, unable to catch up with flying time. Man, I hope someone educated will call me. Last time, it was a wrinkled-faced farmer who didn’t know anything about the world. His wishes were simple: "I want rain, I want a young wife, and I want to be young again." He could have wished to be a king and almost got all he wanted, but NO. "It is my wishes, blah, blah…" Then, the calling came, after a long, long time or a short dream. I emerged with a bang, big and loud. There, in front of me, stood a small child, trying to warm up by rubbing his hands and the lamp. I said, "Hey, hey. Don’t rub any more. I am already here." He replied, "Bu...t I am cold." Following the required procedure f

Гуйранч

Намайг хүүхэд байхад хотын гудамжаар траншейны гэх хүүхдүүд их байдаг байлаа. Нэг хүүхэд гэрээсээ зугтаад юм уу? Уруу татагдаад траншейны хүүхэд болж байгаа тухай олон ангит кино ч гардаг байсан. Аав, ээжүүд хүүхдээ тийм болчихно гээд л их айдаг байсан байх. За тэгээд нөгөө хүүхдүүд амьдрах гээд л тэр байх. Эсвэл өөр юм мэдэхгүй болохоороо ч тэр байх дээрэм хийнэ, хулгай хийнэ. Яаж буруутгах билээ. Зүгээр байгаа, гэр оронтой хүмүүс нь хүртэл хулгай, дээрэм хийж байхад. Нэг мэдсэн тийм хүүхдүүд анзаарагдахгүй болчхож. Эсвэл би өөрөө тэр бүхэнд дасаад өнгөц хараад өнгөрдөг болчхож. Томчуудад харагддаггүй болохоор л тэр хүүхдүүд өрөвдөлтэйгөөр амьдраад байсан юм биш биз. Аль эсвэл надын хамт бүгд өтөлжээ. Өвгөнтийхөн нэрээ сольсон бололтой бас. Өдөр бүр л зурагтаар гараад байдаг байсан санагдах юм. Бүгд хордоод үхсэн ч байж мэднэ. Одоо тэгтэл эргээд тэд нар ирээд байх шиг. Өвгөнт нь дууссан болохоор өөр юманд орсон бололтой. Гуйлга гуйж буй хүнтэй таарав. Мөнгө өгөх тухай бодох үед шинэ,

Цоморлиг

Хотын төвд булшны нүх харагдана. Үгүй байлгүй дээ гээд өнгөртөл шөнөжин хар дарж зүүдлэв. Намайг авраач гэх шиг сарвайсан гар гарч ирээд тэнгэр өөд мацна. Нар хүлээж хөрвөөсний эцэст ажил дээрээ ирээд харвал өнөөх таван нүх бөглөөтэй байлаа. Тэгэвч дотор нь юу байгаа бол гэсэн бодол толгойноос салсангүй. Шөнийн гар нүдэнд үзэгдэх шиг болоход зургийг нь аваад хадгалчихлаа. Тэр орой зүүдэнд минь бүсгүй хүн уйлна. Нүдээ аних төдийд л чихэн дээр наалдчихаад мэгшихэд хүзүү дагаж нулимс нь урсана. Дараа, дараагийн өдрүүдээр өчүүхэн ч гэсэн өөрчлөгдөж үү гэж өө сэв эрэн зургийг нь авах болов. Тэгэвч тэдгээр нүхнүүд өөрчлөгдсөнгүй. Дэлгэсэн гарын хурууд шиг хэвтэнэ. Нэг л мэдэхэд өнөөх нүхнүүдийг мартчихсан байлаа. Шөнийн бороо, өнөөх хүүхэн хоёрыг ялгахгүй тарчилж үүрэглээд өглөөгүүр ажил дээрээ арай гэж нэг юм ирэв. Булшны таван нүхний эрхий хуруу дээр ус тогтжээ. Үл анзаарагдах тэдгээр нүхнүүд орилох мэт болоход толгой дотроосоо салаад унах шиг. Нэг мэдэх нь ээ амралтын өрөөнд сууж байх юм.

2023.11.05

Цас оров. Бороо оров. Тэгсэн онгод оров. Ороо бусгаа зантай албин оргож зугтаад сар болж. Гомдоо юм байх даа гэж бодож амжаагүй байтал хорвоо дэлхий намайг цасаар бүрхээд авлаа. Цонхоор харсан ч цагаан, алхаад явсан ч цагаан. Хол дээр нэг, нэгээрээ чийхраад цэцэг, навчтай өрсөлдөх аж. Бага байхад нэг дүгээр хорооллын арын дэнж нэлийсэн цас болдог байсан сан. Одоо ч хашаа хороогоор дүүрсэн биз. Тэгээд л би дүү нартай нийлээд цасаар хашаа босгоно. Эргээд наашаа чаргаар гулгана. Даанч маардаггүй байсан юм уу хаашаа юм. Жаргалтай л байсан байх даа. Одоо ч дурсамж л болоод үлдэж дээ. Цас орохдоо утаа тортог өвөртлөөд унтчихсан болохоор утаа байсангүй. Хүйтэн агаар хамар үнсээд цасан ширхгүүд өөрсдөө ирж наалдаад болсонгүй. Хот хүртэл цас ширтээд дуугаа хураан зогсох шиг. Маргааш харин хүйтэн байх, байх даа. Халтирч унахгүй гэж хөл гартаа анхаарлаа хандуулж алхсаар ухаан минь доройтох биз. Хэзээ цэцэг ногоо ургана даа. Өвөл ч бас хэцүү шүү хэмээн бодлоо. Ирж байхад нь хөөрхийг арай л гомдоо

Маргааш

Маргааш, маргааш гэсээр арваад өдөр өнгөрчээ. Хойшоо суугаад байна уу гэвэл толгой өвдөөд байх аж. Тэгэвч хүсэж байсан бол хүчлээд бичиж болох л байсан биз ээ. Сар тал болчхоод толгой дээр гэрэлтэнэ. Хэн ч байсан мэдэж болох зүйлийг бичээд юу хийнэ вэ? Хэн ч уншихгүй байж магадгүй зүйлийг тэмдэглэж үлдээгээд өөр нэг өдөр өөрөө эргэж харж магадгүй юм. Тэр үед сар өөр нэг хэлбэр дүрстэй байх нь гарцаагүй. Монголд толгой, тархи хөдөлсөн гээд хэд бариулаад л зүгээр болчхоод байдаг. Гадаадад аль нэгийг нь аваачиж байгаад спорт эмчилгээнд нь оруулаад нэг, хоёр бариад л зүгээр болгочихдог аргаа хэрэглэвэл ч уул нь нэлээд хөлжих болов уу. Бага байхад барьдаг гээд л хөгшин өвөө нар байдаг байсан санагдах юм. Одоо болохоор хайгаад олддоггүй. Хүүхэдгүй хүнээс нуугдаж амьдардаг юм болов уу. Дүнхүүргэн л хүн явна би. Намар болоод цаг агаар сэрүүсэж байгаа болохоор уншиж буй та амар байна уу? Эрүүл мэнддээ анхаарна шүү. Ажил дээр ханиадтай хүмүүс нэмэгдээд байх юм. Тоонд нь орчихгүй юм сан. Би гэдэг

Гүнж ба Хун

Эртээ урдын цагт нэг бяцхан гүнж байжээ. Нэг өдөр тэнгэрт хун шувуу нисэж байгааг хараад гүнж "Цагаахан хөөрхөн хун шувуу минь намайг аваад нисээч." гэж ээ. Тэгтэл хун шувуу ордон дээгүүр нь гурав эргэлдээд цонхон дээр нь суугаад хүний хэлээр "Үзэсгэлэнт гүнж минь би чамайг аваад нисэж болж байна. Гэхдээ тэгвэл чи нэг жил эргэж гэртээ ирж чадахгүй шүү." гэвэл гүнж "За" гээд ээж аавдаа захидал үлдээгээд хун шувууны нуруун дээр суун хөөрөн нисэж гэнэ. Тэгээд нисээд л байж гэнэ. Ингэж нисэж явж байгаад нэгэн цэцэгт нуга дээгүүр нисэж өнгөрөхөд нь гүнж хунгаас "Цагаахан хун минь хоёулаа энэ цэцэгт нугаар дайраад гаръя тэгэх үү? цэцгүүд үзэсгэлэнтэй биш гэж үү?" хэмээн гуйхад нь хун "Би ч гэсэн амраад авъя даа." гээд нугад газарджээ. Гүнж охин ийшээ ч нэг гүйгээд тийшээ ч нэг гүйгээд тоглож байтал гэнэт тас шувуу тэнгэр дээрээс шунхдан ирээд гүнжийг шүүрээд нисчихлээ. Гүнж "Цагаахан хун минь. цагаахан хун минь намайг авраач!" хэмээ