Skip to main content

#19. Чихний хар хорхой

Чихний хар хорхой төрөхөөсөө л бусдад тэнэг гэж шоолуулж өсжээ.
Тэнэг хар
Тэнхэлгүй хар
Мангар хар
Маажга хар хэмэнэ хэлүүлж , шоолуулж өсөх тийм ч таатай байсангүй . Тэр энэ бүхэнг тоодоггүй ч сонсох бүрийд нь сэтгэлийнх нь модны нэг навч шарлан унаж хийсэх мэт санагдах ажээ. Сэтгэл гэдэг хэрэг дээрээ эмзэг авай ! Нэг л өдөр тэр энэ бүхнээс залхаж , тэнэг гэдэгтээ гутарч эхэллээ . Гэхдээ энэ өдөр нь энгийн нэг л өдөр биш дурласан цохондоо хайраа илчлээд тэнэг гэж гологдсон болохоор иржээ . Одоо итгэл нь ямар ч навч үгүй өвлийн хувхай мод болоод сүглийн харагдана. Тэнд юу ч байхгүй нүв нүцгэн, бодлын салхи хүртэл хов хоосон аниргүй ганцаараа л үлээн одно. Өдөр хоног урсан өнгөрч болж буй зүйл чих, нүдний хажуу, өмнүүр шунхын, зурсхын өнгөрөх авч сэтгэлд нь тэр өөрөө нэг л газар, нэг л цагт зогсоод, байгаад байх шиг санагдана. Тэр хайрынхаа төлөө тэмцэх ёстой!, аз жаргалаа өөрийн гарар бүтээх хэрэгтэй! Би энэ бүхнийг чадаж л таараа хэмээн өөр өөрийгөө ятгаад хэрхэн хайрт цохондоо гологдохгүй байх талаар бодоод бодоод нэг л цэгт төвлөрнө. Ухаантай болох! Тиймээ ухаантай болох хэрэгтэй гэхдээ яаж? хэрхэн? гэж бясалгаж ахуйд гэнэт нэгэн санаа толгойд нь зурсхын орж ирсэнд өөрийн эрхгүй инээмсэглэсэнээ нүд нь атхагаар гялалзан эргэн тойрноо гүйлгэн ажив.
Гадаа харанхуй болжээ чихний хар хорхой ухаантай болох санаагаа биелүүлэхээр шөнийн харанхуйд гэтэн явна. Байгаль дэлхий хүртэл өөрийг нь ивээж байх ши саргүй шөнө байсанд чихний хар хорхой баярлан энэ бүхэн бүтэх нь, би ухаантай болох нь хэмээн дотороо бодоод баацганан зорьсон газарруугаа гүйнэ ....
Аааа... гэж хэн нэгэний орилох шөнийн аниргүйг бут ниргэн, дэнгийн гэрэл харанхуйг гэрэлтүүлэхэд "миний чих, миний чих" гэж хэн нэгэний орилох араас нь залган цуурайтлаа.

Comments

  1. Хэхэхэ..хөөрхөн бичжээ...гэхдээ сүүлд нь юу болсныг нь нэн их сайн ойлгосонгүй ?...гэхдээ их хөгжилтэй төгссөн юм шиг санагдаад явчихлаа :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Болзоо

Өдөржин хүлээсэндээ ганцаардсан Жагаа утсаа харж чадахгүй хөрвөөнө. Өөрөө бичихээр хорвоо хагарчих юм шиг санагдах аж. Хэрвээ би царайлаг байсан бол, хэрвээ би өндөр байсан бол, хэрвээ би баки байсан бол гэх мэтчилэн бодож өөр өөрийгөө аргадаад байна уу!? ятгаад байна уу!? гэдгээ ялгах чадалгүй дурлачхаж. Гэхдээ тэрийгээ Жагаа яаж мэдэх билээ. Мэдсэн бол уйлж унжиж "Хорвоо яагаад надад ингэж хатуу хандана вэ? Анхны хайр минь яагаад өнчин байгаа юм бэ!?" гээд агсам тавих нь гарцаагүй. Анхны хайр бариа биш гараа гэж хэн нэгэн өөр нэгэндээ хэлж байсан тохиолдол түүхэнд байсангүй. Байлаа гэхэд тэр нь согтуу хүний чихэнд ороод сэгсрэгдэж. Газарт унаад шалбааг болж. Бардам зандаа шүд зуух Жагаа сошиалаар нь нэг шагайж, мессежээрээ нэг өнгийнө. Бичмээр санагдаж болохгүй юм шиг дотор нь давчдан. Юу хийсэнийг нь, юу хийж байгааг нь мэдээд өөрийнхөө тухай бичиж гоё нар, зөөлөн салхи, шиврээ бороо хуваалцахыг хүснэ. Нөгөө талд нь Уран энэ тухай огт бодсонгүй. Хааяа нэг Жагаагаас зурвас

Үдэшлэг

Би өөрийнхөө ертөнцөд төрөх албагүй. Би гэж дээ хүмүүс. Хэрвээ энэ миний ертөнц байсан бол би бусад хүмүүс шиг л байх байсан биз дээ. Уран ийн бодсоор цонхоор ширтэнэ. Өчигдөрхөн л хүмүүс дан подволктой явж байх шиг байсан бол өнөөдөр бүгд л мөрөө хавчицгаана. Дор бүрнээ өөр өөрийнхөө зүг уруу яарцгаана.Салхивчаа нээж агаар оруулъя гэвч чадахгүй. Маргааш өглөө босож хичээлдээ явна гэж бодохоос унтмааргүй санагдана. Өөрийн дураар дуртай юм даа явмаар байдаг. Заавал ээж, аавын зөвшөөрөлтэй явна. Би гадаа сууж байгаад оръё. Гадаа хүйтэн байна аа, гадаа халуун байна аа, оръё. Уран бусдаас эрх чөлөөгүй амьдраад байгаа юм шиг атлаа өөрийн гэсэн өрөөтэй. Айлын ганц болохоор булаацалдах хүн байхгүй. Өрөөндөө дураараа хэвтэнэ. Ном уншиж үзнэ. Зурагт гүйлгэж нэг харна. Сүүлийн үед утсаа л ширтэнэ. Хорвоо дэлхийгээр хөөрхөн хүмүүс дүүрэн. Тэр хүмүүс хамаг сайхан газруудаар аялж үзээд байгаа юм шиг. Уран л хэвдээ. Дөрвөн хана дунд. Цагаан шаргал ханын цаас. Гэрэл шургалчих вий гэсэн шиг хүрэн хил

#6. Царцаа

Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна. Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л . Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавч