Skip to main content

Posts

Showing posts from June, 2014

Гүнж: Луу хүү (2)

Бороон дунд жоохон хүүхдийн уйлах нь тарчлаантай сонсогдоно. Унтах гэж хичээж буй луу агуйгаасаа цухуйн хэн өөрийнх нь агуйн гадна аймшиггүй ирдэг билээ хэмээн харсан ч хэн ч байсангүй. Уйлах дуу улам чанга сонсогдоно. Доошоо харвал жижигхэн сагс үзэгдэнэ. Тонгойн харлаа. Сагсанд хүний хүүхэд байв. Луу ямар нь энд хүүхдээ орхидог байнаа хэмээн эргэн тойрноо үнэрлэсэн боловч өөр хүний үнэр олдсонгүй. Бусад үед луу хүүхдийг тэр дор нь л залгих, эсвэл галаараа тургин алчих байсан бизээ. Харин нялх жаалд аз тохиожээ. Луу дөнгөж төрсөн байсан тул сайхан зантайн дээр зулзаганууддаа өгдөг ч юм билүү хэмээн бодон агуйдаа авж орлоо. Тэгтэл хачирхалтай юм бол зулганууд нь хүүг идэхгүй харин ч аргадах мэт урд нь нэг гарч, ард нь нэг гарч үсэрч цовхчих ажээ. Хүүхдүүд өөрсдийн хэлээр яридаг гэдэг нь үнэн бололтой хэмээн эх луу бодов. Нэгэнт ядаргаатай уйлах дуу арилсан тул эх луу унтахаар хэвтлээ. Хүүхдүүд тоглосоор үлдэв. Тэр мөчөөс хойш хүний хүү Луу хүү нэр авав. Түүний ах нарыг Галхан, Усхан г